Monday, December 29, 2014

Царцаа шоргоолж хоёрын үлгэр / эхээрээ /

Царцаа шоргоолж хоёрын үлгэрийг жинхэнэ эхээр нь төлөөллийн ардчилалын олон дамжлага, хүнд суртал, хөрөнгө эрх мэдлийн хэт төвлрөл зэргийг харуулахыг зорилоо. Төлөөллийн ардчилал нь аливаа асуудалд шийдвэр гаргахдаа шат дамжлага ихтэй, цаг хугацаа их ордог, нэгэнт гарсан шийдвэр нь хөрсөн дээр буухдаа зохцилдлогоо муутай, хөрөнгө мөнгө нь танагдсаны улмаас асуудлаа бүрэн шийдэхэд /чавчигдсан / хүрэлцэхгүйгээс болж чанар чансаа муутайгаас гадна иргэд хүртэл дарга нарын л шийдвэр мэтээр ойлгож асуудалд хол хөндий идэвх муутай байх зэрэг нь нэгэнт амьдрал дээр ажиглагддаг билээ. Тус үлгэрт нэг ширхэг хялгас төдийхнөөр асуудлаа шийдсэн болж гол аюул нь хэвээр үлдэж байгаагаар төлөөллийн ардчилалын сул талуудыг төсөөлөн ойлгож болох болов уу.

No comments:

Post a Comment