Tuesday, October 29, 2013

Алтангадас одонгоор энгэрээ мялаав

Монголын төр, улс нийгэмдээ олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдээ төрийн одон медаль,алдар цолоор урамшуулан шагнадаг хуультай.2013 оны 11-р сарын 29-ны өдөр буюу Улаанбаатар хот үүсч байгуулагдасны 374 жилийн ойн өдөр НИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч Батлутын Өлзийсайхан төрийн Алтан гадас одонгоор шагнагдлаа. Б.Өлзийсайхан Өвөрхангай аймгийн барилга трест, аймгийн ЗДТГ, нийслэлийн ИТХ-ын ажлын алба зэрэгт нийтдээ 20 гаруй жил улс орныхоо бүтээн байгуулалт, төрийн албанд ажиллаж байгаа, эрхэлсэн ажилдаа хариуцлага санаачлагатай, хамт олондоо эвсэг найрсаг уур амьсгалыг бүрдүүлж чаддагаараа хүндлэл хүлээсэн ажилтан юм. Б.Өлзийсайхандаа НИТХ-ын ажлын алба, Иргэний оролцооны хэлтсийн хамт олон чин сэтгэлийн халуун баяр хүргэж амьдрал нь тэгш өөдөө, ажил бүтээл нь шинэ бүхний манлайд байхын ерөөл дэвшүүлье!

Monday, October 21, 2013

Дэлхийн хамгийн шилдэг хот

Condé Nast Traveler сайт уншигчдынхаа дунд санал асуулга явуулж дэлхийн хамгийн шилдэг хотуудыг тодруулжээ. 16 мянган хүн хамрагдсан судалгааны дүн тун сонирхолтой гарчээ. Нэгдүгээр байрыг Мексикийн Сан Мигель де Альенде эзлэв. Гуанахуато хотоос 96 км-ийн зайд оршдог, колончлолын үеийн барилга байшингаа хадгалан үлдсэн энэ хот нь Хүн төрөлхтний Соёлын өвд бүртгэгджээ. Колончлолын үеийн барилга байшин, хөшөө дурсгал ихтэйгээс гадна тухайн үеийн тосгон, суурингийн онцлогийг тусгасан нарийхан, чулуун гудамжууд нь сэтгэл татахгүй байхын аргагүй. Мехико хотоос Закатекас руу явахад заавал саатаж үздэг гоё газар нь Сан Мигель де Альенде хот юм. Ингээд аялагч, жуулчид заавал очиж үзэх ёстой гэгдэж буй 20 хотыг жагсаавал: